Thursday, August 23, 2012

Хорвоогийн нэг хүний амьдрал

Ганцаардаад байна, би тэгээд чамайг л зориод ирлээ. Асуудал гарахаараа л уйлж дуулаад утас цохидог гэнэт гарч ирдэг гэмгүй найзууд шиг аашилдагаа мэднэ. Хүмүүс таалагдахгүй байна, таалагдах албагүй л дээ. Гэхдээ таарамжтай баймаар байна. Тэр үүднээс сөргөлдөөнөөс зайлсхийж, тэр болгонтой ам зөрөх дургүй. Тэгээд байхад давраад байх тэнэг хүн олон, яалтай ч билээ.
Номон дотор явахдаа л хорвоогийн сайхан, өнгөтэй өөдтэй болгонтой танилцаж, зоригжин, итгэл сэтгэл тээж, гээгээлэг өнгө аясаар хорвоог харж, өөрийгөө бяцхан молигодож явах нь нэгэн жаргал байваа. Гэхдээ одоо тэр цаг хойно хоцорсон тэр ч миний сэтгэлийг зогоохоо байлаа. Сэтгэл баясгах  ном алга, миний сэтгэлийг илэрхийлэн гаргах шүлэг нийтлэл ч алга,  хүсэл сэтгэлээ илэрхийлэх арга мухардаад ирэхээр дотор минь бачимдаж дэмий л цаг урсана. Намайг авраач... би чаддаг юмаа хиймээр байна, мэддэг зүйлээ ярьмаар байна, зорилгынхоо зам дагуу гэлдэрмээр байна, зовсон ч хамаагүйэ сонирхолоо дагамаар байна.

Хайрт минь сонсооч, хэлэх юм байна:
Амраг минь би чамдаа хайртай, амьдралд минь чи хамгаас үнэ цэнэтэй. Гэхдээ нэг зүйлийг ойлго! Чи миний сэтгэлийн тэжээл, чин зүрхний цор ганц эзэн мөн ч чиний толгойгоор би сэтгэж амьдрахгүй, чиний ухаанаар асуудалд хандахгүй, өөрийн ачааг чамд үүрүүлэхгүй, өөрөө чи минь ч бас ачаатай л яваа, бүх хүн ижил. Бидний хайр бие биенийхээ тулах цэг нь байж ядарсан үед нь халамжилж, ярвагар үед нь инээлгэж, өвдсөн үед нь үйлчилж, мохсон үед нь зоригжуулж, шаналсан үед нь тайвшруулж, сэтгэлээр унахад нь сэргээж, бие сэтгэлийн жаргалыг биесдээ бэлэглэхээр учирсан буй биш үү? Тэрнээс биш угаас зовлон эдлэх гэж ирсэн хорвоод хоёул нэгнийгээ зовоогоод юугхэв, анхнаасаа л аядуухан байя, авир аашаа аргадаж явъя. Бие биеийнхээ хувийн орон зайд хаалга тогшилгүй орохгүй байя.Яг л АНХААР НОХОЙТОЙ гэсэн бичигтэй айлд хаалгыг нь толгшилгүй ордоггүйтэй адил.

Хайрыг сэтвээхгүй гэсэндээ хамгаалалт хийж байна, дур зоргоороо довтолж яваад мөсөн уул мөргөх вий гэхээс сэргийлж буйн нэр юм, өшөө урт зав хүлээж буй болохоор өмнөх ажлын бэлтгэл болж байгаа юм. Чиний хайртаас чинь...

No comments: