Saturday, April 7, 2012

Дурлал чи намайг хаана хүлээнэ вэ?


Зовох ч үгүй жаргах ч үгүй, хүсэл ч үгүй гомдол ч үгүй, уйлах ч үгүй инээх ч үгүй хорвоог би туулж явна.Сэтгэлдээ би ганцаардаж хэн нэгийг үгүйлж байвч хэн гэдгийг нь танихгүй хойно арга байж уу. Яаж амьдрахыг, ямар хүнтэй учрах, хүслээ таниагүй хүнд бурхан тусалья гээд аргаа олохгүй алмайрч суугаа юм болов уу. Нүүрэндээ мишээл тодруулж, нүдэндээ цог үсчүүлж, үсээ зүсээ гоён, сэтгэл зүрх дэнслэх тэр мэдрэмж үгүйлэгдээд байх шиг. Тийм нэг дулаахан, итгэлтэй, хайр татам, зөөлөн боловч зоригтой, хүчтэй хирнээ өр зөөлөн, хөгжилтэй хирнээ ухаалаг түүнийгээ би харуулдсаар мөн хайсаар...
Үнэндээ хайр шингэсэн харц гэж ямар байдаг юм бэ, үхтэл үнэнч хайр гэж үнэхээр байдаг юмуу, өрөөлийн хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрладаг нь үнэн гэж үү, эсвэл үлгэр домгийг үнэн болгох гэсэн үе үеийнхний мөрөөдөл биш биздээ.
Гэвч нөгөө өнцгөөс бодвол бүсгүйн заяа тэгтлээ мэдлийнх байдаггүй хойно, одоо би омголон байхаас яах юм, бүүвэйн дуутай хорвоод эрийн заяа түшиж, үрийн зулай үнэрлэх хүртлээ үдлээд буцах агшиндаа эрх чөлөөтэй байхаас яах юм, хадмын царай харж, харийн газар бэрлээгүй байхдаа хааяа нэг залуусруу хандтай харц чулуудахад хориглох учир үгүй хонгор насаа хайрлууштай юм. Ааш муутай байлаа ч гээд амраг чиний аясаар л амьдрах болно, гуйлгаж аргадуулж очих ч гуйж амьдардаг бүсгүйн заяаг минь тавилан түшиж бүтэн жаргал хайрлаасай.

No comments: