Saturday, March 17, 2012

Шинэ хүсэл

Хүний амьдралд сайнтай муутай олон хоног солигдон байдаг... хэдийгээр заримдаа тэвчээр алдан уур хүрч,хэн нэгнийг үзэн ядаж, сэтгэл зүрх гунигт автан,орондоо ороод хөнжлөө толгой дээгүүрээ хаяад өрөөндөө ганцаараа бүгэж орхимоор болдог ч гэлээ амьдрах сайхаан.
Сэтгэлийн гунигаа түрхэн зуур умартаад бусад хүмүүсийн инээхийг харах, огт танихгүй хүнтэй энгийн яриа өрнүүлэн тас тас хөхрөх, сайн танихгүй хүндээ жижигхэн зүйл бэлэглэх, гадаа гарч нарлан зогсох, амттай хоолыг амтархан идэх нь ч аз жаргалын бүрдэл хэсэг байх аж.
Аливаа юм хоёр талтайн байдгийн жишгээр энэ их ганцаардал намайг цоо шинэ бүхэнд тэмүүлэх итгэл олголоо шүү дээ.

No comments: