Friday, December 9, 2011



Чамдаа,

Өнгөрсөнд юу болж өнгөрсөн тухай дурсах гэсэнгүй. Өнөөдөр ямар байгааг л ярилцах гэсэн юм. Нүүр нүүрээ хараад хэлж ярьж чадахгүйгээс хойш хэлэх гэсэн үгээ блогоороо дамжуулан хүргэж буй минь энэ.
Намайгаа уучлаарай... омголон ширүүн, томоогүй насны тоомжиргүй занг минь ойлгож өнгөрөөгөөрэй.
Хэн хүнээс илүү хайрлаж хүндэлдэг хүнийхээ сэтгэлд сэв суулгаж, хэрэггүй муу үгээр итгэлийг хөсөрдүүлж, энэрэлгүй загнаснаараа би буруутай...
Намайг гэх чиний сэтгэл ямар хэмжээтэй болохыг мэдэх гэж сорьсон сорилтууд байсныг чи мэдэх үү?
Хэнийх ч биш зөвхөн минийх байгаасай гэж хүссэн юм, хэнтэй ч хуваалцаж чадахгүй байсан ч тэвчээр заагаад цээжинд хурах гомдлоо түгжээд, хоолойд зангирах нулимсаа залгиад, нүүрэндээ мишээл тодруулж, нүдээ тас аниад өнгөрөөхийг бодсон ч тэгж чадахгүй юм билээ.
Үнэндээ чамтай байсан үеүдэд хуурамч аашилсан удаа байхгүй, урваж шарваж нүүрээ буруулж яваагүй болохыг ойлгоорой. Чиний бодсоноос өөр гэдгийг л мэдээсэй гэсэн юм.
Хайртай гэж нэг удаа хэлж байгаагүй ч хамгийн нандин сэтгэлийг чамд л хадгалж ирсэн, зөвхөн чиний л дэргэд байхдаа зүрх минь хүчтэй лугшиж, нүүр чимчигнэн халуу шатаж хаана ч юм бэ ер бусын ертөнцөөр аялж яваа юм шиг санагддаг юм.
Үсийг чинь илж, үнэрийг чинь мэдэрч өөрийг чинь хайрлахыг хүссэн юмсан.
Танхил насны минь гэгээхэн хайр минь явдаа яв...хүслээ дагаж, зүрхээ чагнаж сонголтоо хийсэн бол түүндээ очдоо...чиний минь хайрыг татсан бүсгүй өөрийгөө хичнээн азтай, жаргалтай эмэгтэй болохыг ойлгож байгаа болов уу?

Хэрвээ дараах амьдрал гэж байдаг бол, үнэхээр байгаа бол дараагийн амьдралд бид хоёрыг дахин учируулж өгөөрэй гэж бурхнаас би гуйсан. Тэр үед би зөвхөн чиний бүсгүй, чи зөвхөн миний залуу байна, тийм биздээ.
Чамдаа аз жаргал хүсье! Нэр хүндээ алдсан ч яахав, нэг л удаа хэлэе "чамд би хайртай".
Гэхдээ "хайр" дахиж ирнэ гэдэгт найз нь итгэлтэй байна.

Эмагаас нь,

No comments: