Sunday, December 4, 2011

Ухаан сорихуй

Өдөр хоногууд харавсан сум мэт өнгөрдөг болжээ.Зунаас өвөл хүртэл ажил гэр сургууль гэсэн 3 байрны хооронд дугуй шиг өнхөрсөөр өнөөдөр нэг тайван шиг блогтоо зочилж байна. Амралтын өдөр ажил дээрээ ирээд сарын дараах үйл явдалд бэлтгэл хангаж сууна. Яг маргаашнаас юмаа хийж эхЭлнээ.
Зөвхөн өнөөдөр л өөрийн доторх бяцхан ертөнцдөө бүгээд хэнд ч биш өөртөө жаахан эрхэлж тунимаар,элдэв зүйлүүдийг эргэцүүлж бодон амьдралаа томоор харж, мөрөөдлөө тодоор төсөөлөн сууна...
Би аавдаа, ээждээ, дүү нартаа маш их хайртай, тэд минь миний амьдралын утга учир. Гэхдээ өөртөө илүү хайртай, тиймээс намайг өвтгөхийг, доромжлохыг, сайн сайхан зүйлийг хүссэн мөрөөдлийг минь доош хийхийг, хүсэл эрмэлзлийг минь унтрааж, зоригийг минь мохоохыг хэнд ч зөвшөөрөхгүй... бүр ээждээ хүртэл шүү. Өөрийн санасан бүхэндээ хүрч миний зөв гэдгийг батлахаас нааш буцаж очмооргүй, эргэж хармааргүй санагдавч тэр хүртэл даан ч хол, хүний амьдрал богинохон юм даа.
Ирээд буцдаг жамтай хорвоод хүн хүнээ хайраар дутааж болдоггүй гэдгийг өөрийн биеэр ойлгосон атлаа ягаад би яг адилхан болчив оо.
Энэрэн нигүүлсэх сэтгэл, буулт хийх ухаан дутаад байгаанмуу эсвэл миний зөв юм болов уу?
Энэ их гөжүүд зан, хатуу чанга сэтгэлийг хоосон хонхолзож буй ходоод ч тэр, хоног төөрүүлэх оромжгүй болоод хаана очихоо бодож суугаа байдал ч буулгаж авахгүй л юм байна.
Өлсөж байвч идэх хүсэлгүй, гэртээ очмоор байвч сэтгэл үгүй, ганцаардаж байгаа ч хэнийг ч хүсэмжлэхгүй ийм нэг мэдрэмж хэн хүн бүрт төрдөг болов уу. Шийдвэр гаргах бүрт үргэлж ганц л зөв хариу байдагсан бол математикчид хол явах байсан биз ээ. ГЭвч эсрэгээрээ, амьдралд олон сонголт, олон шийдэл байж болдог тул удахгүй би замаа олнодоо олно.

No comments: