Wednesday, May 26, 2010

Аль нь үнэн юм бэ?

Энэ олон цэгцлэгдээгүй бодлуудын хаанаас нь эхэлж юу ярихаа мэдэхгүй байгаа ч бачуурсан сэтгэлээ нээж тайвшрахыг хүснэ.Ойрын үед дурлал хайр, түүний сонголтын талаар их бодох боллоо. Хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон хайр дурлал гэгч маань тооны томъёо адил батлагдаж мөрдөгддөг теором, дүрэм, онол үгүй.Гэхдээ хүмүүсийн үзэл бодолд ерөнхий ийм хоёр ойлголт байдаг. Эхнийх нь хосууд хоорондоо адилхан байж гэмээнэ зохицдог. Өөрөөр хэлбэл сонирхол,хэрэгцээ, хүсэл тэмүүлэл, зорилгоороо нэгдсэнээр бие биенийгээ илүү ойлгон бат бэх харилцаа тогтдог гэдэг.
ХАрин нөгөө нь дутууг нь нөхөж дундуурыг нь гүйцээхээр бурхан эсрэг тэсрэг хүмүүсийг ханилах тавилантайгаар зохицуулсан байдаг ч гэцгэээдэг.
Хүн бүрийн хайраа илэрхийлэх, хайрлах, бас хайрыг ойлгох арга зам харилцан адилгүй байдаг. Одоохондоо би түнийг ойртуулахгүй бас холдуулахгүй байхыг хүснэ. Түүнийг өөрийн хувийн орон зайд нэвтрүүлэн, хүлээн зөвшөөрч чадахгүй хирнээ өөрөөсөө түлхэж, явуулж зүрхлэхгүй, өөр хэн нэгнийх байхыг бүр ч хүсэхгүй байна. Би түүнд хэнээс ч илүүгээр итгэдэг, хамт байвал жаргалтай байна гэдгээ мэднэ, өөрөөр хэлбэл бүх зүйлс олны хэллэгээр ок гэхдээ нэг л зүйл биш байна...
Аль хэдийн амьдрал зохиож хүний хань хүүхдийн эх, эцэг болсон хойноо "би түүнтэй арай эрт учирсан бол" хэмээн халаглаж харамссан тохиолдлууд амьдрал дээр олон тохиолддог. Харин бид хоёр арай хожуу учирсан байгаасай гэж боддог бодол хэр олон хүнд төрж байсан бол оо. Дэндүү их сайндаа бие биенийхээ өмнө хариуцлага хүлээхээс зүрхшээхдээ тэр үү, хэн хэнийхээ хувьд алдахад хайран хүмүүс хэдий ч залуу насны зугаа цэнгэл мэдрээгүй, гүйцэлдээгүй боломж хүслээ гүйцээж аваад эргээд уулзая хайрт минь гэж бодсон юмуу? эсвэл залхаж холдохыг хүссэндээ хэлсэн манж үг юмуу?
Энэ хайр бол биш харин...
Гэхдээ цаашид хөнгөн хандахыг хүсэхгүй байна. Хэтийн зорилго бодолгүйгээр хэн нэгэнтэй хөнгөн харилцаа тогтоох нь эрсдэл дагуулах учираас. Хүн бүр адилгүй болохоор зөвхөн муу хүмүүсээр массыг төлөөлүүлж болохгүйлдээ. Харамсалтай нь миний эргэн тойронд сайхан хайртай учираагүй, учирсан боловч алдсан хүмүүсийг мэднэ

. Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү гэдэг үнэн юму уу? Хайртай, хэзээ ч хагацахгүй хэмээн ам тангараг тавин хайрын цэцгийг хүртэл суулган соёолуулж явсанаа удсан ч үгүй амлалтаа умартан бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж салж сарнихдаа хичээнгүйлэн ургуулахын төлөө услан тордож байсан энхрий цэцгийг ч таслахдаа эмээхгүй болсон байхад яаж итгэлтэй байхын бэ?
Би үүрээ орхин нисэхэд бэлдэж буй дэгдээхий.

No comments: