Friday, April 30, 2010

Хайртад минь дурласан бүсгүйд

Хажуугаар зөрөх бүсгүйн
Харц нь чамайг хайгаад л
Дугаар андуурсан дуудлага
Дурлалын үг чамд шивнээд л
Сэтгэлийн гэгээн одонд минь
Сайхан бүсгүй санаархаад л
Хайртад минь дурласан бүсгүй
Хайрыг минь улам бадраагаад л
Зүрхний чамин хайраа би
Зүүднээсээ хүртэл харамладаг юм
Алаг нүдэн бүсгүй чи
Амрагт минь дурлаад яах нь вэ
Болзоо товлон учрах бидэн хоёрт
Бурхад атаархаад сэмхэн уйлдаг юм
Зүсэрч орсон бороо чинь
Зүггүй бурхдын атаархал байдаг юм
Чамд минь дурласан бүсгүй
Чамайг минь надаас булаах гээд
Үлгэрийн шидтэй хайрыг минь
Үүрдийн биш учралаас худалдах гээд
Эмзэгхэн зүрхийг минь эмтлээд байна
Эрхсийн гэгээн туяаг зэгэлтүүлээд байна
Хайртад минь дурласан бүсгүй чи
Харцаа түүнээс минь салгадаа..................

No comments: