Thursday, March 18, 2010

Нэг иймэрхүү...

Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд

Юуны өмнө эрчүүддээ цэргийн баярын мэнд хүргэе.
Өнөөдөр миний хувьд бас нэгэн гайхалтай өдөр болж өнгөрлөө. Удаан уулзаагүй байсан эрхэм, дотны нэгэн хүнтэй уулзаж, сэтгэл сэргэм олон сайхан зүйлийн талаар ярьж хөөрөн үдшийг өнгөрөөсөн юм. Ингээд ярихаар уншигч та намайг баярын өдөр хэн нэгэн залуутай болзоонд явсан мэтээр ойлгож эхэлж байгаа бол эндүүрэл юм шүү. Тэр хүн бол миний багш, тодруулж хэлбэл 10 жилийн ангийн багштайгаа уулзлаа. Багш, Аниа бид гурвын тэр өдрийн ярианаас би 2 ухаарлын очтой харьсан юм. Нэг нь "хүндэтгэлийн хүч" нөгөө нь "амьдрах урлаг" буюу аз жаргалтай байх арга зам. Тус бүрийн талаарх ойлголтоо цаашид илүү баяжуулж, өөрийнхөө амьдралд хэвшүүлэн, хөгжүүлэх бодолтой байгаа тул тухай бүрд нь дахин ярилцах болно.

No comments: