Monday, December 19, 2011

Би өөрийнхөө бие хамгаалагч


Шөнө дунд хэдийнээ өнгөрсөн байгаа ч блогтоо юм сараачхаар яаран орж ирлээ.Хувцасаа тайлж, гутлаа шидээд бушуухан компьютерээ асааж тэр зуураа халуун цай аягандаа дүүргэн тухлаж амжлаа.Онцлох сонинтой.
Хэд хоногийн өмнө Мэрилэн Монро гэгч алдарт сайхан бүсгүйн тухай намтар мэдээллийг санаандгүй сонирхож, туулсан амьдралын түүхийг нь сониучлан уншссан юм.Бахархмаар ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг энэ эмэгтэйн амьдрал өөрийнх нь дүр төрх шиг сайхан байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч хүн төрөлхтний нүдэнд сайхнаараа мөнхөрсөн шаргал үст бүсгүй. Тэрээр дан ганц гадаад гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулаад зогсоогүй дотоод сэтгэл, бодрол оюунаараа ч мөн олны хүндэтгэлийг хүлээж өнөөг хүртэл нэр алдар , сүр хүч, гоо үзэсгэлэнг нь бишрэн шүтэгчид байсаар байдгийн нэг нь би юм. БИ түүний хэлсэн үг,афоризмуудыг олж уншаад бодохдоо эдгээр үгсийг Мэрилэн Монро хэлсэн болохоор онцлоо юм болов уу эсвэл хэлсэн үгнүүд нь эрдэмтдийн дайны онч мэргэн үгс учраас ийнхүү үнэ цэнэтэй болоод тавигдсан юм болов уу хэмээн эргэцүүлж уншаад өнгөрсөн бол өнөөдөр зарим үгсийн утгыг ухаж ойлгов. Тухайлбал: “It's better to be unhappy alone than unhappy with someone.”- Хэн нэгэнтэй хамт байгаад аз жаргалгүй байснаас ганцаараа байгаад аз жаргалгүй байсан нь дээр гэж. Найзууддаа, мөн охидод зөвлөхөд чамайг аз жаргалгүй болгож, үргэлж санааг чинь зовоож,үглүүлж, дуудуулж, гуйлгаж,өөрийнхөөрөө байж чадахгүй болгодог харилцаатай байснаас байгаагүй нь хамаагүй дээр шүү.Эхэндээ хэцүү санагдана, гэхдээ тэвч, анхаарлаа өөр зүйлд төвлөрүүл,ном унш, фитнест яв, дүү нартайгаа тогло, гэрийнхэнтэйгээ хошин шог үз, эмээ өвөөгийндөө зочил, хүмүүсийг баярлуулах төлөвлөгөө гарга. Хамгийн гол нь тэнэг залууг битгий бод. Би ингэдэг юм.Багахаан хэмжээний илүү тэвчээр гаргахад л цаана нь гарчихна, тэгээд хэзээ ч шаналж байгаагүй юм шиг л инээж хөхөрч, амьдралын бусад зүйлсээс аз жаргалыг мэдэрдэг болдог. Бас нэг гоё үг байна.“Dogs never bite me,Just humans.”- "Нохой хаздаг болохоор бид болгоомжилдог, гэвч ихэнхдээ нохойд хазуулахаасаа өмнө бид хүнд хазуулдаг" Өөрөөр хэлбэл биднийг шархлуулж, өвтгөж хаздаг нь хүн болохоос нохой биш юм. Хэнд итгэж болохоо сайн бод. Би бол аавдаа, ээждээ тэгээд өөртөө л итгэдэг хүн. Учир нь энэ гурван хүн л миний төлөө амьдарч чаддаг учираас тэр...
Энэ мэтчилэн ухаалаг үгсийг онцлон харж, ухаандаа буулгаж чадсан үедээ өөрийн бодлоо хуваалцаж байя. Мэдээж үргэлжлэл байгаа.

No comments: