Tuesday, February 21, 2012

Зүүд зөнтэй юу?

Өнгөрсөн шөнө зүүдэндээ хуримынхаа платиа сонгосон шүү. Хэнтэй хурим хийж байгаа мэдэж чадаагүй ч даашинз нэг иймэрхүү, их торгомсог, тийм ч slylish биш цагаан шаргал байсныг тод санаж байна... Зүүдний тайлалаас үзвэл залуу эмэгтэй цагаан даашинз зүүдлэх нь хайр сэтгэлийг бэлэгддэг гэсэн шүү.:)
Надад сайхан хайр өгөөрэй.

Миний сайхан аав

Жил жилийн цагаан сараар аавыгаа илүү их санах юм.Үнэндээ аавтай хамт угтсан сар шинийг би нэг л санадаггүй юм. Санахгүй байхыг бодоход их л бага байждээ аавыг явахад. Аавын эзгүйд гэр ханхайж, зочин гийчин ч ирэхгүй, шинийн нэгний өглөө гэрийг төлөөлж мөр гаргах эцэг минь эзгүй болохоор нэг л гунигтай. Айлын хүүхдүүдэд битүүхэн атаархана. Гэхдээ ааваа, охин нь Тандаа гомдоогүй юм шүү. Биднийг гэх Таны минь сэтгэл хичнээн агуу, хичнээн хүчтэй болохыг охин нь мэднэ. Таныгаа ирэхээр өргөн ширээ засч, өнөр бүлээрээ цуглаж, таньгүйгээр өнгөрөөсөн цаг хугацааг нөхөн үргэлж дээдлэн ачлах болноо охин нь... Ийм том болчоод аавыгаа санаж байна гээд уйлдаг охин байдаг юм уу гээд шоолох нэгэн нь шоолно л биз, би санаад байна аавыгаа.
Эмээ намайг "Бор бялзуухай үүрээ орхин нислээ" гээд баярлаж хөөрч сууна гэсэн. Шинийн 2нд эмээдээ очиж золгоно. Ирэхдээ өвөр дүүрэн бэлэгтэй, өөр олон сонинтой ирээд аяны богцоо задлая.