Saturday, December 31, 2011
Давааны цаана даваа
Юм бичих сохирхол төдийлөн үгүй байгаа ч оны сүүлийн өдөр улиран одож буй 2011 оныхоо амжилт, алдааг дүгнээд ирэх оноо итгэл дүүрэн тосон мэндчилэх хэрэгтэй биз ээ.
Миний тайвшрал, бодлын чимээгүй ертөнцөд минь байнгын зочин байдаг болов уу. Хэнээс ч хамааралгүйгээр зөвхөн өөрөөрөө байдаг цорын ганц газар, ганцаардаж гунихаараа бүгэж болох нууцхан хирнээ бүгд мэдэх харанхуй өрөө минь болсон. Баярлалаа... Зүгээр л баярлалаа Та бүхэнд...
2011 он миний хувьд сорилт юм. Тэвчээр, авхаалж самбаа, ухааны цар хүрээ сорьсон, чухамдаа чи энийг даваад гараад ирдийн бол тэрийг аваарай гэсэн олон том жижиг сорилтын дунд өнгөрлөө. Ядрах үе байсан гэхдээ шантарч буцсан зүйл байхгүй байхаа.
Нөгөөтүүгээр жинхэнэ тоглолтонд орохын өмнөх бие халаалт ч юм шиг, ямартаа ч би одоо бэлэн, амьдрал чамаас айхгүй байна.
Ирж буй шинэ онд амьдралын олон том асуудалд хөл тавьж, том шийдвэр гаргахаар төлөвлөсөн байгаа :)
Тавтай Морил 2012 он минь...Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье!
Monday, December 19, 2011
Би өөрийнхөө бие хамгаалагч
Шөнө дунд хэдийнээ өнгөрсөн байгаа ч блогтоо юм сараачхаар яаран орж ирлээ.Хувцасаа тайлж, гутлаа шидээд бушуухан компьютерээ асааж тэр зуураа халуун цай аягандаа дүүргэн тухлаж амжлаа.Онцлох сонинтой.
Хэд хоногийн өмнө Мэрилэн Монро гэгч алдарт сайхан бүсгүйн тухай намтар мэдээллийг санаандгүй сонирхож, туулсан амьдралын түүхийг нь сониучлан уншссан юм.Бахархмаар ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг энэ эмэгтэйн амьдрал өөрийнх нь дүр төрх шиг сайхан байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч хүн төрөлхтний нүдэнд сайхнаараа мөнхөрсөн шаргал үст бүсгүй. Тэрээр дан ганц гадаад гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулаад зогсоогүй дотоод сэтгэл, бодрол оюунаараа ч мөн олны хүндэтгэлийг хүлээж өнөөг хүртэл нэр алдар , сүр хүч, гоо үзэсгэлэнг нь бишрэн шүтэгчид байсаар байдгийн нэг нь би юм. БИ түүний хэлсэн үг,афоризмуудыг олж уншаад бодохдоо эдгээр үгсийг Мэрилэн Монро хэлсэн болохоор онцлоо юм болов уу эсвэл хэлсэн үгнүүд нь эрдэмтдийн дайны онч мэргэн үгс учраас ийнхүү үнэ цэнэтэй болоод тавигдсан юм болов уу хэмээн эргэцүүлж уншаад өнгөрсөн бол өнөөдөр зарим үгсийн утгыг ухаж ойлгов. Тухайлбал: “It's better to be unhappy alone than unhappy with someone.”- Хэн нэгэнтэй хамт байгаад аз жаргалгүй байснаас ганцаараа байгаад аз жаргалгүй байсан нь дээр гэж. Найзууддаа, мөн охидод зөвлөхөд чамайг аз жаргалгүй болгож, үргэлж санааг чинь зовоож,үглүүлж, дуудуулж, гуйлгаж,өөрийнхөөрөө байж чадахгүй болгодог харилцаатай байснаас байгаагүй нь хамаагүй дээр шүү.Эхэндээ хэцүү санагдана, гэхдээ тэвч, анхаарлаа өөр зүйлд төвлөрүүл,ном унш, фитнест яв, дүү нартайгаа тогло, гэрийнхэнтэйгээ хошин шог үз, эмээ өвөөгийндөө зочил, хүмүүсийг баярлуулах төлөвлөгөө гарга. Хамгийн гол нь тэнэг залууг битгий бод. Би ингэдэг юм.Багахаан хэмжээний илүү тэвчээр гаргахад л цаана нь гарчихна, тэгээд хэзээ ч шаналж байгаагүй юм шиг л инээж хөхөрч, амьдралын бусад зүйлсээс аз жаргалыг мэдэрдэг болдог. Бас нэг гоё үг байна.“Dogs never bite me,Just humans.”- "Нохой хаздаг болохоор бид болгоомжилдог, гэвч ихэнхдээ нохойд хазуулахаасаа өмнө бид хүнд хазуулдаг" Өөрөөр хэлбэл биднийг шархлуулж, өвтгөж хаздаг нь хүн болохоос нохой биш юм. Хэнд итгэж болохоо сайн бод. Би бол аавдаа, ээждээ тэгээд өөртөө л итгэдэг хүн. Учир нь энэ гурван хүн л миний төлөө амьдарч чаддаг учираас тэр...
Энэ мэтчилэн ухаалаг үгсийг онцлон харж, ухаандаа буулгаж чадсан үедээ өөрийн бодлоо хуваалцаж байя. Мэдээж үргэлжлэл байгаа.
Энэ бол би...
"I am good, but not an angel. I do sin but I am not devil. I am just a little girl in the big world to find someone to love" by Marylen Monroe
Би сайн охин гэхдээ сахиусан тэнгэр биш, би хааяа нүгэл үйлддэг тэглээ гээд би чөтгөр биш,Би ердөө л энэ том ертөнц дээр хайрлах хүнээ хайж яваа бяцхан охин...
Friday, December 9, 2011
Чамдаа,
Өнгөрсөнд юу болж өнгөрсөн тухай дурсах гэсэнгүй. Өнөөдөр ямар байгааг л ярилцах гэсэн юм. Нүүр нүүрээ хараад хэлж ярьж чадахгүйгээс хойш хэлэх гэсэн үгээ блогоороо дамжуулан хүргэж буй минь энэ.
Намайгаа уучлаарай... омголон ширүүн, томоогүй насны тоомжиргүй занг минь ойлгож өнгөрөөгөөрэй.
Хэн хүнээс илүү хайрлаж хүндэлдэг хүнийхээ сэтгэлд сэв суулгаж, хэрэггүй муу үгээр итгэлийг хөсөрдүүлж, энэрэлгүй загнаснаараа би буруутай...
Намайг гэх чиний сэтгэл ямар хэмжээтэй болохыг мэдэх гэж сорьсон сорилтууд байсныг чи мэдэх үү?
Хэнийх ч биш зөвхөн минийх байгаасай гэж хүссэн юм, хэнтэй ч хуваалцаж чадахгүй байсан ч тэвчээр заагаад цээжинд хурах гомдлоо түгжээд, хоолойд зангирах нулимсаа залгиад, нүүрэндээ мишээл тодруулж, нүдээ тас аниад өнгөрөөхийг бодсон ч тэгж чадахгүй юм билээ.
Үнэндээ чамтай байсан үеүдэд хуурамч аашилсан удаа байхгүй, урваж шарваж нүүрээ буруулж яваагүй болохыг ойлгоорой. Чиний бодсоноос өөр гэдгийг л мэдээсэй гэсэн юм.
Хайртай гэж нэг удаа хэлж байгаагүй ч хамгийн нандин сэтгэлийг чамд л хадгалж ирсэн, зөвхөн чиний л дэргэд байхдаа зүрх минь хүчтэй лугшиж, нүүр чимчигнэн халуу шатаж хаана ч юм бэ ер бусын ертөнцөөр аялж яваа юм шиг санагддаг юм.
Үсийг чинь илж, үнэрийг чинь мэдэрч өөрийг чинь хайрлахыг хүссэн юмсан.
Танхил насны минь гэгээхэн хайр минь явдаа яв...хүслээ дагаж, зүрхээ чагнаж сонголтоо хийсэн бол түүндээ очдоо...чиний минь хайрыг татсан бүсгүй өөрийгөө хичнээн азтай, жаргалтай эмэгтэй болохыг ойлгож байгаа болов уу?
Хэрвээ дараах амьдрал гэж байдаг бол, үнэхээр байгаа бол дараагийн амьдралд бид хоёрыг дахин учируулж өгөөрэй гэж бурхнаас би гуйсан. Тэр үед би зөвхөн чиний бүсгүй, чи зөвхөн миний залуу байна, тийм биздээ.
Чамдаа аз жаргал хүсье! Нэр хүндээ алдсан ч яахав, нэг л удаа хэлэе "чамд би хайртай".
Гэхдээ "хайр" дахиж ирнэ гэдэгт найз нь итгэлтэй байна.
Эмагаас нь,
Tuesday, December 6, 2011
Надад хичээл хийх онгод хайрла бурхан минь
Гавъяа ч юм уу гачигдал ч гэх үү дунд сургуулийн 7-р ангид байхаас л миний хүүхэд ахуй насны зуны амралт гэгч зугаатай хөгжилтэй амралтууд байхаа больсон юм. Учир нь тээр жилийн зуны амралтаас эхлэн би ажил, хичээлийн хооронд, завгүй амьдралын тойрогт ороод тэр зуураа хэрэндээ л хичээж амьдарсаар өнөөдөртэй залгав аа гэж...
7-р ангийн зуны амралтаар ээждээ тусалж дэлгүүрт зогсон наймаа хийж өнгөрсөн бол дараах жил нь бүтэн жил тойрсон англи хэлний дамжаандаа өдөр алгасалгүй ирдэг даруухан, дуу цөөтэй жоохон бор охин байлаа.
Тухайн үед хэлтэй бол хөлтэй гэдэг үг моодонд орж байсныг хэлэх үү, өөрөө хэлэнд сонирхолтойн дээр суурь сайтай сайн суралцсан тул эцэг эх минь миний урмыг мялааж, улам ихийг сураарай гэж ерөөгөөд тив алгассан их улс болох АНУ-д сургуульд явуулахаар болов. Бага багаар бэлтгэлээ базаасаар олон жижиг шалгууруудыг давсаны эцэст виз ч гарав, би ч бэлэн болов. Тийнхүү бяцхан охин / тухайн үед өөрийгөө их л том хүн гэж боддог байсансан хихи/ 10 ангид ордог жилээ хүний нутгийг зорьж юм үзэж нүд тайлахаар явлаа... Хааяа яг тэр жил, тэр үед эргээд очмоор санагддаг юм...
2007 онд ШУТИС-н ОЮУТАН БОЛОВ./Сургуульд байсан үеийнхээ тухай ярихаа түр азнав./
Их сургуульд ордог жилээсээ эхлэн төгсөх курс хүртлээ аялалын хөтөч хэмээх зуны ажлыг 4 жил хийлээ. Аялалын хөтөч гэдэг хэл гадарладаг нэг нь амаа хөдөлгөөд, амарч зугаалаад наргиж яваад ирдэг гэх харагдаж байгаа шигээ амархан бас ая тухтай ажил гэдэг худлаа. Монголын их талын тоос боссон донсолгоотой замаар олон цагаар нүдүүлж, халуунд халж, хүйтэнд хөрөн, олон үнтэстэн, хэлтний ёс соёлыг дагаж аяыг нь харж аягыг нь дөхүүлж аль байдгаараа бөөцийлөхийн зэрэгцээ аяны хүнээс айж ичин орой үдэш тавтай амарч ч чадахгүй өдөр хоногууд цөөнгүй. Түүнчлэн хоол хийж, морь унана, адгуус амьтны аашийг олохгүй моринд өшиглүүлж, биеэ шархлуулж явсан дурсамж түүхүүд олон бий. Гэвч аяны алтан шар зам намайг үргэлж ивээж, сайхан сэтгэлт хүн ард маань хаана ч явсан угтан авч, тосон мэндчилээд уух унд, идэх идээгээр дайлуулж цайлуулж явсан тул тэдгээр буян нь дэлгэрсэн хүмүүст, хангайн уул, ус савдагтаа түмэнтээ талархан шүтэж явдаг билээ.
Ингэж явсаар бүр сурцан оффисын ажил хийхээр сууж тогтож чадахгүй өндөс өндөс гээд л, хааяа бүх цаасны хогоо орхиод гараад гүйчмээр болох юм. Ажил амьдралын тэнцвэрээ хадгалах тал дээр анхаарч эхлэхгүй бол жинхнээсээ ядаргаа өвчинд нирвэгдэж болзошгүй гэнэ. Амьдрал надад бусдаас нэг илүү алхаж явах хүчийг хайрласан ч хариуд нь 2 дахин илүү хүнд ачаа үрүүлсэн мэт үргэлж тэмцэж амьдрах юм.
Сургуулиа төгсөхөд одоогоос яг 1 сарын хугацаа үлдлээ. Эрдэм шинжилгээний ажил, бие даалт , реферат гээд бүгдийг хийж ирсэн атлаа хамгийн сүүлчийн дипломан дээрээ ямар хайнга байна гээч. Нэг л хөшүүн,залхуу, гараас юм гарахгүй лазантры өвчин тусаа юудаа гэмээр л.
Бурхан минь...ертөнцийн эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд намайг дипломаа сайн хийхэд минь туслаарай. :)

Sunday, December 4, 2011
Ухаан сорихуй
Өдөр хоногууд харавсан сум мэт өнгөрдөг болжээ.Зунаас өвөл хүртэл ажил гэр сургууль гэсэн 3 байрны хооронд дугуй шиг өнхөрсөөр өнөөдөр нэг тайван шиг блогтоо зочилж байна. Амралтын өдөр ажил дээрээ ирээд сарын дараах үйл явдалд бэлтгэл хангаж сууна. Яг маргаашнаас юмаа хийж эхЭлнээ.
Зөвхөн өнөөдөр л өөрийн доторх бяцхан ертөнцдөө бүгээд хэнд ч биш өөртөө жаахан эрхэлж тунимаар,элдэв зүйлүүдийг эргэцүүлж бодон амьдралаа томоор харж, мөрөөдлөө тодоор төсөөлөн сууна...
Би аавдаа, ээждээ, дүү нартаа маш их хайртай, тэд минь миний амьдралын утга учир. Гэхдээ өөртөө илүү хайртай, тиймээс намайг өвтгөхийг, доромжлохыг, сайн сайхан зүйлийг хүссэн мөрөөдлийг минь доош хийхийг, хүсэл эрмэлзлийг минь унтрааж, зоригийг минь мохоохыг хэнд ч зөвшөөрөхгүй... бүр ээждээ хүртэл шүү. Өөрийн санасан бүхэндээ хүрч миний зөв гэдгийг батлахаас нааш буцаж очмооргүй, эргэж хармааргүй санагдавч тэр хүртэл даан ч хол, хүний амьдрал богинохон юм даа.
Ирээд буцдаг жамтай хорвоод хүн хүнээ хайраар дутааж болдоггүй гэдгийг өөрийн биеэр ойлгосон атлаа ягаад би яг адилхан болчив оо.
Энэрэн нигүүлсэх сэтгэл, буулт хийх ухаан дутаад байгаанмуу эсвэл миний зөв юм болов уу?
Энэ их гөжүүд зан, хатуу чанга сэтгэлийг хоосон хонхолзож буй ходоод ч тэр, хоног төөрүүлэх оромжгүй болоод хаана очихоо бодож суугаа байдал ч буулгаж авахгүй л юм байна.
Өлсөж байвч идэх хүсэлгүй, гэртээ очмоор байвч сэтгэл үгүй, ганцаардаж байгаа ч хэнийг ч хүсэмжлэхгүй ийм нэг мэдрэмж хэн хүн бүрт төрдөг болов уу. Шийдвэр гаргах бүрт үргэлж ганц л зөв хариу байдагсан бол математикчид хол явах байсан биз ээ. ГЭвч эсрэгээрээ, амьдралд олон сонголт, олон шийдэл байж болдог тул удахгүй би замаа олнодоо олно.

Subscribe to:
Posts (Atom)